ЯНЗАГАХАН : Тэнэж яваад өөрийгөө оллоо шдээ

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Тэнэж яваад өөрийгөө оллоо шдээ

Өнөөдөр үнэхээр нэг тийм хачин сэтгэл санаа хоосроод зовлонд уначихсан юм шиг нэг л тийм хачин өдөр байлаа. Тээд өдөржин ажил хийж байна гэж комьпютер ширтэж суугаад... 

 

 Тээд сүүлдээ залхаад гадуур баахан алхаад.... Тээд яасан гээч 2 удаа машинд мөргүүлэх дөхөөд 2 удаа 220-д цохиулж байгаам шиг салгана лаа шдээ. Одоо болтол зүрх салганаал байх шиг байна өвджийнө.

Өглөө ингээл ажил руугаа иржийсан байхгүй юу тэгсэн чинь харин зам гарах гээл дотроо боджийно /ёооё өнөөдөр одоо яаанаа/ гэцэн шаналчихсан бодчихсон зогсжисон чинь хажуунаас нэг эмээ сугадах гэснээс нь цочоод ..... цочсондоо огл хариаж /урагшаагаа нэг алхаад/ машины урдуур золтой орчихсонгүй аз болж жолооч торомс дарж би гэдэг хүн ингээд сууж байнаа. Тээд тэр эмээ "өө яаанаа хүүхээ цочооч ву гэж үү эмээ нь чамтай хамт зам гарах гээл" гээд инээмсэглэдэгийн би ч ёоооё аймар цочлоо шдээ гээл эмээг сугадаад зам гаргачаад цаашаагаа явжийсан чинь зүрх түг түг гээд аймар салгацан авсан.

Өдөр ажил дээрээ бас л ажлаа хийгээл бас блог уншаал бас л шаналсан амьтан яааядаа яасан хэцүү хорвоо вэ гээл бүр уйлмаар санагдаад ... тээд тэсэхгүй гараад явцөөөөн .... Тээд гадуур зам дагаал алхаал байсан дуу сонсоол, газар ширтчихсэн, толгой дотор утга учиргүй баахан бодол бодрол.... нэг мэдсэн 100 айл орчихсон явжийдгиймдаа тээл цаашаа гэр хороолол явалтай биш гээл зам гараал буцах санаатай гөлөрцөн амьтан зогсоол яаг зам гарах гээл алхсан чинь хажууд бас нэг эмэээ ёоооё бас үхтэл минь цочооосон. Ээжээ гээл тэрүүгээр нэг орилчихсон эмээ бас намайг орилсон чинь цочооод.... Хүмүүс одоо ялангуяа тэр эмээ нар хүн тэгжийгаад клап  хаагдуулж алах нь байна ш дээ ...... Тээд болоогүй ээ нөгөө эмээ чинь зам гарах гэж машин хараал хойшоо татаж чангаагаад хүүхээ нааана чинь эндээс чинь ингээд зүгээр ...............

Гэхдээ тээд эмээг зам гаргаж өгчөөд цаашаагаа алхсан чинь нөгөө бөөн гуниг, ганцаардал, зовлон, шаналал алга болцон эмэээг шоолж инээнгээ бас ч гүй сайн үйлс бүтээсэндээ баярлаад өөрийгөө жаахан өөдрөгөөр харж эхэлсэн шдээ. Одоо бодохнээ хүн өөрт нь ямар ч хэцүү байсан өөрөөсөө дорой тусламж хэрэгтэй нэгэнд тус болуул хэн хэнд нь жаргал бэлэглэдгийн байна гэж бодооол сууужийна. Тэээд хамгийн хөөрхөн нь байна шдээ эмээ нар баярлалаа миний хөө гээд нээх өөриймсөг хэлээл инээмсэглэхээр урам ороод явчихаж байгаам чинь ......

Тээд өнөөдөр тааарсан энэ 2 эмээг би ингэж бодлоо лдоо. Би эмнэлэгт зүрх нь хаагдах гээд ирсэн хүнд өвчтөн зүрхний цохилт удаашран муудаж унаж байхад эхний эмээгээр нэг цахилгаан гүйдэл өгөөд тээд сэхээ авахгүй болохоор нь 2дахь эмээг илгээж дахин цахилгаан гүйдлээр цохисон байхааа хэхэхэ

Тээд наашаа ажил руугаа явжийсан чинь харин Гайс 666-ын "Амьдрал үргэлж сайхнаараа" гээд дуу байдагдаа тэр дуу гэнэт аманд орж ирээд нэг мэдсэн аялачихсан явжийдаг наасан хэхэхэ. Тээл өөрийгөө аймар зоригжуулж байгаа байхгүй юу

 

"Бурхан байна шдээ хүнд аз жаргалыг тэнцүү хайрладаг. Бас жаргалдаа ташуурахаас болгоомжлон хэсэгхэн зовлонг даах чинээгээр нь ноогдуулдаг .......... Жаргал дунд зовлон амсаж Зовлон дунд хэсэгхэн жаргалыг амталхан нь амьдралыг улам сонирхолтой болгодог.........  Тэгэхээр чи иймэрхүү юмыг заавал давж гарч чадна.  Чамаас өөр хүн угаасаа чадахгүй би бол зөвхөн би л учир шантарсан гутарсан дорой байж болохгүй. Зовсоны эцэст жарганаа гэж ......" гэх мэтчилэн өөртөө урам хайрласаар нэг мэдсэн ажил дээрээ инээд алдчихсан орж ирсийн шүүү хэхэхэхэ

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Шинэ сар хэцүүхэн л эхлэж байна шүүү дэээ

enkhee (зочин)

За зүгээрдээ удахгүй он гарлаа тэгэхээр бүх зүйл сайхан болноо

AntiDotE (зочин)

иймэрхүү үе байдийн шүү. би өглөө яг чам шиг л сэрсэн. одоо бас зүгээр болцон.

Yanzagkhan (зочин)

Үлэмж: Харин тиймээ сар үнэхээр хэцүүхэн эхэлжийнаа Энхээ: Чи намайг нэг юманд даана гэсэн байхаа хэзээ ийн хэхэхэ Антидоте: Ашгүй дээ зүгээр болцон боль өнөөдөр ямаршуухан байна даа хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com