ЯНЗАГАХАН : Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлацгаая

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлацгаая

Сэтгэл зүрхний зовлон шаналал, Баяр баясгалан, дурсамжид сайхан, муухай бүхнээ хуваалцах найз гэдэг өөр шигээ итгэж найддаг хүнтэй байх сайхан. Дэргэд минь үргэлж л хамт байж насан туршдаа сайн муугаа ярилцаж хатуу хорвоогийн зовлон жаргалаа хуваалцая гэж нөхөрлөсөн найзууд минь...

Энэ муухай, муу, хэзээ ч сонсоно чинь ээ зүүдлээ ч үгүй мэдээ сэтгэлд минь гуниг, айдас дагуулан ирлээ. Миний найз Г.Наранбат нь дөнгөж 24-хөн настай. Эд хийж бүтээж жавхалзаж яваа насан дээрээ хүнд өвчинд шаналж байхыг хараад зүрх зүсэгдэх шиг...

Найз маань их сургуулиа “Шилдгийн шилдэг оюутан”, МАСОХ-ны “Эрдмийн од”, МАСЗХ-ны Алтан од”, Нийслэлийн “Тэргүүний залуу алтан медаль”-аар шагнагдаж төгссөн ба Улаанбаатар их сургуульд Улс төр, эрх зүйн багшаар ажилладаг. 

Сайхан сэтгэлтэй, хүнлэг хүмүүн та бүхнээс би тусламж эрэн энэхүү бичлэгээ бичиж байна. Миний найз Г.Наранбат маань шулуун гэдэсний атрезитэй бөгөөд Одоо шулуун гэдэс урваж гардаг, өтгөнөө барьж чадахгүй, хошгоны амсар онгорхой, сфинктерийн агшилт байхгүй гэсэн зовиуртай Улсын клиникийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ч

DS: RECTAL PROLAPSE, ANAL. INCONTENINCE III st оношоор яаралтай гадаад улсад явж эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа юм.

Монгол улсад өнөөдрийн байдлаар дээрхи өвчнийг эмчлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас гадаадад эмчлүүлэхээс өөр боломж байхгүй байна. Гадаад хагалгаа хийлгэхэд 70-80 сая төгрөгийн тооцоо гарч байгаа юм.

Аюулт өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг болохоор яалтай ч билээ... Гэр бүлийнхэн найз нөхөд бид Наранбатынхаа амийг аврахын төлөө чадах бүхнээ зориулах ч мөнгөний асуудалд аргагүй хүч дутагдаж байна.

Тиймээс сайхан сэтгэлт хүмүүн та:
Найзын маань амийг аврах цорийн ганц найдлага болсон мэс заслыг хийлгэхэд шаардлагатай мөнгөнд тус нэмэр болж халуун сэтгэлийн гараа сунгаач гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Найзад минь туслахаар "Хурд", "Чоно" хамтлаг, Харанга хамтлагийн дуучин Энхманлай, дуучин Батболд, Мөнхбат, Одноо, Болороо, Цэргийн дуу бүжгийн чуулга,  Шуранхай хамтлаг зэрэг  уран бүтээлчид хамтран 2010 оны 4 сарын 4-ны өдөр 14:00 цагаас Соёлын Төв Өргөө-д хандивийн тоглолт хийх гэж байна.  Та бүхнийг энэхүү тоглолтыг үзэж найзад минь аварлын гараа сунгаж дэм хайрлана гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байнаа.

Та билетээ 9916-7622 утсаар лавлаж авч болно. Билетийн үнэ: 15000₮

Таны хандах хандивын данс: ХААН Банк 502 133 202-7
Холбоо барих утас: 9811-6155 , 9801-0921, 9913-6123,
8830-0219, 9863-6155, 8810-0213, 9916-7622

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
УБ (зочин)

сайхан сэтгэлт хүн өүхэн туслана гэдэгт найдаж байна. олны итгэл сэтгэл дэм юм хойно заавал эдгэх байх. тэр хүн ч эдгэж ирээд итгэл алдахгүй байх

Янзагахан

2010 оны 4 сарын 4-ны өдөр 14:00 цагаас Соёлын Төв Өргөө-д болох хандивийн тоглолтын билетийг 99167622 утасаар лавлаарай.

SinГ©ad O'Connor

найзад нь аз бас сэтгэлийн тэнхээ ерөөе. Ийм чадварлаг хүн босоод ирэх байхаа. Би чадах чинээгээрээ тусланаа, хэлээрэй.

Xe Xe (зочин)

Ikh mundag zaluu baina sh de. Gaigui khumuus tuslakh bailgui de. Olon chigleleer khuutsuldwul mungu n amarkhan tsuglakh bolow uu? Mongold baidag Rotary club uudruu khandaad uzeech, bas amerikt Lions gedeg gazar baidag gesen tiishee khandaad uzeech. Edgeer n clubuuded bussinesiin khumuus negdsen baidag tegeed khumuust buyan khiideg gesen. Mongold 2 club baidag gesen. Neg n bayanzurkh duuregt baidag gesen. Googlees khaikhad garch irj baina le. Contact khayagruu n khandaj bolokh baikh.

САНАСААР

ok ok dansruu gogo

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Бид тусалнаа. Их бага нь хамаагүй бүгдээрээ туслая гэж уриалах байна...

АНИРГҮЙ (зочин)

Чадлаараа нэээг их тус болохгүй ч гэсэн 5000 нь тавдахгүй 6000 нь зургаадахгүй

дуслыг хурагуул далай болдын гэнэ лээ

Xe Xe (зочин)

Bi ug n tusalmaar l baina daan ch minii baigaa gazaraas mungu gardaggui. Dandaa khuleen awdag systemtei yum. Western union n khurtel khuleen awdag geed boddoo. Ug n ch dusliig khuraawal dalai gedeg de.

Янзагахан

Сэтгэл гарган утасаар болон мессенжерээр холбогдож байгаа та бүхэндээ баярлалаа. Мөн хаашаа хандах талаар мэдээлэл өгч байгаад маш их баярлалаа.

Зочин

amjilt hvsey zaawal edgereerei

maya

чадахаараа тусланаа, эрүүл энх байх болтугай

davka (зочин)

edgene gj naidaj bn hurdan edgeerei gj heleerei

Нэг_хүү

baga ch gsn nemer

Болдууш

Энэ өвчин үүү, залуус бидний гол дайсан болжийно шүү. Янзагаа найз нь тусалнаа за. Маргааш өдөр чамтай холбогдоё. ИЛүү дэлгэрэнгүй зүйл лавлах хэрэгтэй байна. Тэгээд Хэрэм, Ицми, Стоор биднүүс нийлбэл ганц зарим нэг тал дээр тусалж болох байх гэж боджийно.
Өө тийн бас 4.4-нд тэр тоглолтыг үзье л даа гэсэн чинь нөгөө 4.4 нь хэд дэх өдөр вэ? Амралтын өдөр таарч байвал бүгдээрээ нийлээд үзье л даа. Бас Янзагаа хандивын данс нтэр байвал тавиарай.

oogii_doctor-brain (зочин)

mes zasal mash ayultai uchraas mes zasalgui emchilgeeg erhemleh ni zuw hun bol biologii amitan uchraas biologiin garaltai em beldmel uguh ni zuw ym tiimees tand uuniig zuwluy:Тяньши корпорацийн эм бэлдмэл үр дүн өгч магадгүй мс заслийн оронд биологийн эм хэрэглэ

Янзагахан

Би найзыгаа хүмүүсийн тус дэмээр эдгэж эрүүл саруул болно гэдэгт их итгэж байгаа.

4сарын 4-н нь Бүтэн сайн өдөр байгаа учраас та нар зав чөлөөтэй байх байхаа гэж бодож байна. Энэ тоглолтыг үзээсэй, үзнэ байх гэж би чин сэтгэлээсээ хүсэж, найдаж байгаа шүү ТА НАРТ

Болдуушаа хандивын данс нь байгаа шүү дээ найзаа.
Оогий Доктороо харин мэс заслын бус аргаар эдгээх боломжгүй гэсэн эмч нарын зөвлөлийн дүгнэлт гарчаад байгаа учир ийм байдалд хүрээд байгаа юмаа

AEЯO

Гол нь сэтгэлийн тэнхээ шүү

крафти

дэм болноо

SUNShine®

Манай блогчид чинь энэ тал дээр маш эв нэгдэлтэй, мөн тусархаг хүмүүс шүү дээ.
Найз нөхдөө уриалаад тэр тоглолтыг үзэцгэе!

Zochin (зочин)

Yaanaa bi ene zaluug tanidgiin sh dee. Ymar aimar ym unshihavaa. Yg ni ih sain zaluu shig sanagdgiin. Bas ih mundag zaluu. Jaaval ochij handiviin togloltiig ni vzneee.

Янзагахан

Блогчидоо 4 сарын 4-нд СТӨ дээр уулзацгаая

Зочин

билет хэд вэ

Янзагахан

Билет нь 15000₮ гэж байгаа

MC Аав

тэвдэж явахад тэвнээр ч болов туслахгүй яахав дээ. Хандивийн данс нь хэдий хүртэл байх юм бол оо.

Янзагахан

Аав тэрийг би сайн мэдэхгүй байна өө.

Тулгаа (зочин)

Ер нь бол эмчилгээнд явах хүртэл нь байж л байх.

Би дүүгийнх нь найз байнаа... Твиттердэж байгаад хэрэмхэн хэмээх ник нэртэй хүнээс блог дээрээ бичсэн тухайг олж хараад маааааш их баярлав. Тэрний блогоор дамжиж энэ блогруу чинь орж ирлээ. Маргааш тэнд уулзацгааж Наранбатаа сэтгэлийн дэм өгцгөөе.

Зочин

Манайхан хүнд хэцүү өвчин тусвал юү юүгүй л хандив авах гэж бодох юм.Хандивгүйгээр итгэлээрээ боссон хүмүүс олон байдаг.
Танай найз Есүст итгээсэй. Тэгээд түүнээс амьдрал хайрлаач гэж залбиран гуйгаасай. Тэр олон зуун хүнийг эдгээж амьдруулсаныг сонсоогүй юү???
Гэрийн ойролцоох Христийн цуглаанд очоосой.
Есүс бол АВРАГЧ юм.
Танай найз болон чи чин сэтгэлээсээ Есүсээс гуйвал тэр заавал эдгээнэ.
Чин сэтгэл Бурханыг сэтгэлийг хөдөлгөдөг юм. Есүс бол амьд Бурхан. Дэлхий ертөнцийг бүтээсэн Бурхан. түүнд боломжгүй зүйл гэж байдаггүй юм.
За, найзынхаа төлөө гэсэн чиний сайхан сэтгэлийг Бурхан ивээх болтугай.

uuganaa (зочин)

minii chadah zuil zugeer l zalbirhal yum bao.
yadiin zalibarj ugnuu hu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com