ЯНЗАГАХАН : Амьдрах итгэлийг харамгүй хайрлацгаая

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Амьдрах итгэлийг харамгүй хайрлацгаая

Сэтгэл зүрхний зовлон шаналал, Баяр баясгалан, дурсамжид сайхан, муухай бүхнээ хуваалцах найз гэдэг өөр шигээ итгэж найддаг хүнтэй байх сайхан. Дэргэд минь үргэлж л хамт байж насан туршдаа сайн муугаа ярилцаж хатуу хорвоогийн зовлон жаргалаа хуваалцая гэж нөхөрлөсөн найзууд минь...

Энэ муухай, муу, хэзээ ч сонсоно чинь ээ зүүдлээ ч үгүй мэдээ сэтгэлд минь гуниг, айдас дагуулан ирлээ. Миний найз Г.Наранбат нь дөнгөж 24-хөн настай. Эд хийж бүтээж жавхалзаж яваа насан дээрээ хүнд өвчинд шаналж байхыг хараад зүрх зүсэгдэх шиг...

Найз маань их сургуулиа “Шилдгийн шилдэг оюутан”, МАСОХ-ны “Эрдмийн од”, МАСЗХ-ны Алтан од”, Нийслэлийн “Тэргүүний залуу алтан медаль”-аар шагнагдаж төгссөн ба Улаанбаатар их сургуульд Улс төр, эрх зүйн багшаар ажилладаг. 

Сайхан сэтгэлтэй, хүнлэг хүмүүн та бүхнээс би тусламж эрэн энэхүү бичлэгээ бичиж байна. Миний найз Г.Наранбат маань шулуун гэдэсний атрезитэй бөгөөд Одоо шулуун гэдэс урваж гардаг, өтгөнөө барьж чадахгүй, хошгоны амсар онгорхой, сфинктерийн агшилт байхгүй гэсэн зовиуртай Улсын клиникийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа ч

DS: RECTAL PROLAPSE, ANAL. INCONTENINCE III st оношоор яаралтай гадаад улсад явж эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа юм.

Монгол улсад өнөөдрийн байдлаар дээрхи өвчнийг эмчлэх техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаас гадаадад эмчлүүлэхээс өөр боломж байхгүй байна. Гадаад хагалгаа хийлгэхэд 70-80 сая төгрөгийн тооцоо гарч байгаа юм.

Аюулт өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг болохоор яалтай ч билээ... Гэр бүлийнхэн найз нөхөд бид Наранбатынхаа амийг аврахын төлөө чадах бүхнээ зориулах ч мөнгөний асуудалд аргагүй хүч дутагдаж байна.

Тиймээс сайхан сэтгэлт хүмүүн та:
Найзын маань амийг аврах цорийн ганц найдлага болсон мэс заслыг хийлгэхэд шаардлагатай мөнгөнд тус нэмэр болж халуун сэтгэлийн гараа сунгаач гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Таны хандах хандивын данс: ХААН Банк 502 133 202-7
Холбоо барих утас: 9811-6155 , 9801-0921, 9913-6123,
8830-0219, 9863-6155, 8810-0213, 9916-7622

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Зочин

http://web.zaluus.cc/ orj blogoo burtguuleerei

крафти

Блогчид минь уншигч нар минь бүгдээрээ ахиад жаахан ч болтугай хандив нэмий

baby (зочин)

hi ta uneheer sn hun yum nz ugiin tsaana nandi shan holboo bii gedeg uneheer unen ug yum.Tanii nz aimaar yumaa.tanii nz hund uwchnuus awragdah bhaa.Amjilt husye

baby (зочин)

hi ta uneheer sn hun yum nz ugiin tsaana nandi shan holboo bii gedeg uneheer unen ug yum.Tanii nz aimaar yumaa.tanii nz hund uwchnuus awragdah bhaa.Amjilt husye

Янзагахан

Baby маш их баярлалаа. Би ч гэсэн итгэлтэй байгаа удахгүй сайхан мэдээ дуулна байх гэж найдаж байна

HasTLe (зочин)

oooo idgernee hehe mgl chuud bid nar chine oorsddoo tuslahkvi yum bol oor hendee tuslah ve de hehe

bat (зочин)

хүмүүсээ бие биенээ хайрлая хүсэл зориг бадраах халуун дулаан урам хайрлая

Урсогүухидду

тиймээ өвчин эдгэнэ гэдэг дан ганц биеийн асуудал биш сэтгэлийнх юм шүү... Өөдрөг байх нь туйлаас чухал...

Batjargal (зочин)

Сэтгэлийн тэнхээ гэгч агуу зүйл, бас нөхрийнхөө төлөө гэсэн ийм анд найз нар байхад өвчин гэдгийг дийлж чадна аа.Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com