ЯНЗАГАХАН : Ганцаардаж гуниглах цагт дэргэд минь байж хань болооч...

Мутарласан хэдэн үгс минь

Хэмнэлийн аясаар

Янзагахантай энд аминчилж болно

Ганцаардаж гуниглах цагт дэргэд минь байж хань болооч...

Асуудал... үй олон асуудал

Арай гэж нэгийг цэгцэлнэ

Ахиад л бас нэг асуудал үүснэ

Амьд хүн битгий хэл, үхдэл хүртэл асуудлаар дүүрэн

Авсандаа элжирнэ.

Гэтэл би...

Би баг зүүн нэг л хуурамчаар инээмсэглэн алхана

Би бусдын дэргэд жаргалтай мэт дүр үзүүлнэ

Би хамаг чадлаараа уйлмаар орилмоор... амар амгаланг эрнэ

Би хамаг чадах чинээгээрээ инээж баясан жаргахыг хүснэ

Гэвч надад тийм гэхийн аргагүй хөндүүр зовир цээжнээ торж

Амьсгалахад, алхахад, унтахад зогсоо зайгүй намайг тарчлаана.

Алхам тутам аймшиг мэдрэгдэнэ.

Алхам тутамд итгэл алдарна.

Гудамжаар инээмсэглэн яваа хүмүүсийг хараад зэвүү хүрэх шиг эсвэл атаархсан юм болвуу

Гуниглан ганцаардаж байгаадаа дур гутах шиг эсвэл итгэл найдвараа хаа нэгтээ гээчих вий гэсэндээ айвуу

Бүх юм утгагүй,

Бүх юм хоосон,

Бүх юм дууссан,

Бүх юм төгсөж буй мэт

Энэ л үед би чамайг л санадаг,

Энэ л үед би найзыгаа үгүйлдэг.

Түмэн олон бодол тархийг дүүргэж

Тэмтчин буух газраа үл олон энд тэнд үсчиж байхад

Тэнд нэг хүн өглөө бүр мандах нарны зүг

Тэнхээ мэдэн тэмүүлнэ

Өглөө бүр тэмцэл эхлэнэ...

шалтгаан гэж үү

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Хүслэн (зочин)

энэ бүхэн баяр баясгалангаар солигдоно гэдэгт итгэж байна итгэл найдвараа бүү алдаарай хамаагүй уйл сайн уйл

SinГ©ad O'Connor

Ингэж мэдрэгдэж юу юугүй бүх зүйл утгагүй санагдсан үе тохиолддог шүү. Хүчтэй байгаарай. 46

дурлагч

Зовлон биднийг сонгодог бол давах аргын бид сонгоно гэж эртний Монголчууд хэлдэг байсан гэж гадаадын нэг хүн өгүүлсэн байна билээ.
Ер нь бол зовлонг хэр удаан үргэлжлэхийг хүн л шийддэг шүү дээ. Дотроо тээж бодсоор байвал тэр зовлон хэзээ ч дуусахгүй.
Хүнд жаргал, зовлон тэнцүү ирдэг юм гэсэн. Даанч хүн ганцхан зовлонгийн л санадаг юм гэсэн....

Турьхан (зочин)

... /санаа алдав/

энэ явж байгаа ая хүртэл яасан ч гунигтай сонсогдоном бэ

Undriga (зочин)

Сайн цаг удкү ирнэ. Итгэх л хэрэгтэй.

Турьхан (зочин)

зовлон шаналал, уйтгар гунигийнхаа өмнөөс инээ. чадвал бүүр тас тас хөхөр. сайхан бодол сайхан үйл явдлыг дагуулдаг юм. инээгээрэй

Энэрэл (зочин)

энэ амсаж байгаа зовлон шаналлаас чинь илүүг өгөх гээл амьдрал чамайг сориод байгаам шүү дээ, тийм бхоор бөхийлгүй хүчтэй байгаарай, итгэ

Batsy (зочин)

Дурлагч эгч гоё хэлжээ. Давааны цаана даваа гэдэг шиг зовлонгын цаана зовлон ахиад байж л байгаа байх. Гэхдээ даваа давахыг жаргалаа болгочихвол Жаргал дуусдаггүй юм гээл...

B

Заримдаа ийм үе байдаг шүү хүн болгон л тоохгүй бүх л юмнаас зугтамаар санагддаг аль болох өөрийнхөө дуртай дууг сонсоод үз. Бүр болохгүй бол сайнах гунигтай дуу сонсоод уйлсан ч болно шүү дээ. Бүр болку бол ганц сорсон ч яадагийн =P

Коала

гунигаа анхаааааралтай хөндлөнгөөс хараад л бай. Аяндаа замхран алга болно... гэж ээж надад хэлдэг ээ

pearl (зочин)

zurag ih taalagdlaa. haraad l baihaar bi uuruu ene zurgan dotor uusah shig...

pearl (зочин)

aan 2 zurag bsiinmuu. dood taliinh n taaladgsaaan.

LoveLove

Энэ хорвоо дээр аз жаргал, зовлонгийн аль аль нь байхгїй. Энэ хоёрын аль нь ч харьцуулан їзсэний хїчээр олдоно. Зєвхєн хязгааргїй их нажид зовлон эдэлж байсан хїн л жаргалын дээдийг амсан эдэлж чаддаг юм. Амьдрал хичнээн сайхан болохыг мэдэхийн тул їхлийг хїсэх хэрэгтэй... гэж Монте Кристо гүн хэлсэн байдаг... Үнэн байхоо / санаа алдаад гарлаа /

Нэг_хүү

ene buh medremj chamd l turj bga. horvoo ertuntsiig setgeleesee ineemsegleed harval setgel chin neeh goy bolno. (unshsanii daraa uitgar turuv)

dadido (зочин)

ай тэгээд нэг өглөө инээгээд л. за тэгээд амьдраад л байж дээ

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

bi nulimsaa hunees nuuh gesendee ih ineedtei arga hergeldeg ter ni hudlaa ineemsegleliig dandaa l ooriin bag bolgon ywdag yag ene shuleg l nadad tohiolddog yum bn da(mmm Guniglaw )

mandahaa (зочин)

uitgar gej bhgui bol az jargaliig bid mederch chadahgui

bilegee (зочин)

durlagch egch uneheer goy heljee.Hun az jargaltai amidrahad hamgiin tom saad bol denduu ih az jargal huseh ywdal yum gej bas negen uhaantan helsen bdag.Gehdee ene shuleg yg l minii amidral yum shig sanagdchihlaa.Bais hiigeed l buun uitgar turuh yum.Yah we /Sanaa aldahaar shan boloh shig/

uuganaa (зочин)

jargal daahguin zowlon bas hezuu hezuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


 
Template by suckmylolly.com